Тусламж цэс – Тикет системийн заавар

Ашиглалт үйлчилгээ авах хүсэлтийг Тикет” гэх бөгөөд Jarvis LMS систем дээрх асуудал, санал хүсэлтүүдийг Ticketing System буюу “Техникийн Тусламж”-д систем бүртгэх юм. Уг системд нэвтрэхийн тулд дурын веб хөтчийг нээн, дараах URL-ийг   хуулж тавин хандана. https://ticket.jarvis.mn/admin/  Системийг дурын веб хөтчүүд дэмжин ажиллана.

31NEH8AAAAGSURBVAMAJC9DWWPAp0wAAAAASUVORK5CYII=

Алхам 1. Тикет системд хүсэлт үүсгэхийн тулд та эхлээд нэвтрэх эрхээр системд нэвтрэх

Алхам 2. Хажуугийн цэснээс Tickets сонголт дефолтоор харуулна. Энэ цэсэнд бүртгэнсэн нийт тикет байх бөгөөд шинээр нэмэх боломжтой. Хэрэв тайлан татах бол Reports цэсийг сонгоно. Тайлан татах хэсгийг зааврын төгсөлд оруулсан.

Алхам 2. Үүсгэх товчыг дарах

Xtf1IAAAAAZJREFUAwCrUK18Aq4kaQAAAABJRU5ErkJggg==

Алхам 3. Хүсэлт бүртгэх

wdqyFAAAAAElFTkSuQmCC

  •        Хэрэглэгчийн нэр – Хүсэлт илгээж буй хэрэглэгч өөрийн овог, нэрийг бүтэн бичнэ.
  •        И-мэйл хаяг – Хүсэлт илгээж буй хэрэглэгч и-мэйл хаяг оруулах ба хүсэлтийн явцын мэдээг тус хаягаар хүлээн авна.
  •        Эрэмбэ – Илгээж буй хүсэлтийн яаралтай байдал буюу эрэмбийг сонгоно.
  •        ГарчигАсуудлын товч тайлбарыг оруулна. Жишээ нь: Тайлангийн хугацаа буруу харуулж байна.
  •        Мессеж Асуудал хэрхэн гарсан дарааллыг дэлгэрэнгүй бичиж оруулна. Мөн асуудлыг гарахад ашиглаж байсан хэрэглэгчийн системийн эрх, хэрэглэгчийн нэр, аль группийн хэрэглэгч, аль модулийг ашиглах явцад гарсан алдаа гэх мэт мэдээллийг тодорхой бичиж оруулна
  •       Хавсралт файл – Тикетээ бүртгэхдээ Хавсралт хэсэгт алдааны зургийг хавсаргаж оруулах нь алдааг богино хугацаанд илрүүлэх боломжийг бий болгоно. 1 хүсэлтэд 2 файл хавсаргах боломжтой байна.

Алхам 3. Хүсэлт бүртгэх

 Хүсэлтийг илгээх товч дээр дарж бүртгэсэн хүсэлтийг илгээнэ. Системд нэвтрэхдээ  админаас өгсөн мэдээллийн дагуу  “Хэрэглэгчийн нэр” болон  “Нууц үг”  талбарт  өөрийн  Хэрэглэгчийн нэр, Нууц үгийг оруулж  Нэвтрэх  товчийг дарна.

Хүсэлт шүүж харах

Q6VaxQAAAAZJREFUAwCh1Cplm4bRHQAAAABJRU5ErkJggg==

Жагсаалтын дээд хэсэгт байрлах хайлтын утгууд дээр дарж Шийдвэрлэх хугацаа ойртсон,  Хугацаа хэтэрсэн, Бусдад даалгагдсан хүсэлтүүдийг шүүн харах боломжтой. 

8mroXAAAABklEQVQDALro8Cal7SDIAAAAAElFTkSuQmCC

Хүсэлт төлөвөөр шүүх 

Жагсаалтын доор байрлах “Хүсэлтүүдийг харах” талбарт нийт хүсэлтүүдийг  Шинэ, Шийдэгдсэн, Хариулт хүлээгдэж буй, Хариулсан, Шалгаж байна, Хүлээгдэж буй гэсэн төлөвүүдийн дагуу шүүлт хийж харах боломжтой.

8epsqMAAAABklEQVQDAL7fpMyVo9e8AAAAAElFTkSuQmCC

Хүсэлт хайх

Жагсаалтын доор байрлах Хүсэлт хайх  талбарт Хүсэлтийн ID дугаар, Хэрэглэгчийн нэр, Мэйл хаяг, Гарчиг, Хүсэлтийн дугаараар хайлт хийх боломжтой. 

G1Qy8AAAAAZJREFUAwBefQ25xoqdmQAAAABJRU5ErkJggg==

Тайлан харах

Хэрэглэгч “Тайлан” цэсний Run reports  товч дээр дарснаар тайлан харах цонхонд шилжинэ. Тайлан харах хугацааг сонгож Display Report  товч дарснаар сонгосон хугацаанд хэрэглэгчдээс  ирсэн хүсэлтүүд жагсаалтаар гарч ирнэ. Жагсаалтанд  хүсэлт ирсэн он сар өдөр, хүсэлтийн төлөв,  хүсэлт шийдвэрлэсэн хугацааны мэдээлэл  харагдана.

Тайлан экспорт хийх

Хэрэглэгч Тайлан цэсний Хүсэлтүүдийг экспорт хийх товч дээр дарахад  тайлан экспорт хийх цонх нээгдэнэ. Экспорт хийхдээ он сар өдөр, хүсэлтийн төлөв болон ангиллаар нь шүүж  Export tickets  товч дарснаар MS Excel файлаар татах боломжтой.

EVXjCAAAABklEQVQDAJxn7+h7W22+AAAAAElFTkSuQmCC

aXx6ngAAAAZJREFUAwCQcENDa1LudgAAAABJRU5ErkJggg==

 

Article Details

Article ID:
5
Category:
Date added:
2025-12-08 15:28:36
Rating :